ТӨСЛИЙН ТУХАЙ
Төслийн танилцуулга
Ж.Тамир (ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, МУ-ын зөвлөх инженер)
“Хүн хоорондын харилцаа байгаа үед хүнд суртал зайлшгүй байдаг, хүнд суртлын ард авлигын асуудал яригддаг зүй тогтолтой. Иймээс "Төрийн Энтрепрайз Архитектур"-ын хувьд төрийн үйлчилгээг цахимжуулах, өөр хоорондын уялдаа холбоог зайлшгүй хангах шаардлага гарч ирж байна. "ТЭА" төслийн хүрээнд төрийн байгууллагуудад байгаа системүүд хоорондоо мэдээлэл, өгөгдлөө солилцох боломж нь бүрэн нээгдэж байгаа. Дээрээс нь иргэд болоод хувийн байгууллагууд Төрийн байгууллага дээр очиж үйлчилгээ авахад өөр төрийн байгууллагад байгаа мэдээлэл рүү шууд хандах - стандарт, тийшээ явахгүй байх нөхцөлүүд бүрдэх юм. Энэ бүхнийг хийхэд Төрийн Энтерпрайз Архитектурын нэгдсэн байдлаар боловсруулж, гүйцэтгэхээс өөр аргагүй.”
Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээлэл технологийн давуу талыг ашиглан иргэдэд төрийн үйлчилгээг илүү ашигтай, үр дүнтэй хүргэх бодлогыг хэрэгжүүлж байна. Монгол Улсын “Цахим засаглал” хөтөлбөрийн хүрээнд цахим засгийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, дэд бүтцийг өргөтгөх, төрийн цахим контентыг хөгжүүлэх, төрийн үйлчилгээг онлайн хэлбэрээр иргэдэд хүргэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тоон хуваагдлыг багасгах, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Эдгээр олон арга хэмжээний нэг нь “Төрийн энтерпрайз архитектур ба Өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох” төсөл юм.
Тус төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын захиалгаар “Төрийн энтерпрайз архитектур ба өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох” зөвлөх үйлчилгээг Монгол Улсын Интерактив, Интек болон Герман Улсын Акт Консалтинг компаниудын консорциум 2019 эхлэн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.
Оролцогч талууд




