ТЭА ГЭЖ ЮУ ВЭ?
Энтерпрайз Архитектурын тухай
Орчин үед улс орнууд төрийн бодлого, үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн дэд бүтцийг ЭА-ын тогтолцоо ашиглан стратегийн түвшинд төлөвлөж, удирдах хандлага улам бүр өргөжиж байна. Энэ нь ТЭА-ыг баримтжуулах, тогтмол хөгжүүлэх, үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн дэд бүтцэд дүн шинжилгээ хийх, сул талыг олж илрүүлэх, хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг олон боломжийг олгоно.
Хамтарсан төлөвлөлтийн тогтолцоо:
Засгийн газрын архитектур нь Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөлтүүдийг хамтран хийх боломж юм.
Засгийн газрын үйл ажиллагааны мэдлэгийн сан:
Стратегиас өдөр тутмын үйл ажиллагаа хүртэлх өгөгдлөөр Мэдлэгийн сан үүсгэж удирдах боломж юм.
“Стратегиас Хэрэгжилт” рүү холбох гүүр:
Хотын төлөвлөлтийг ”Стратеги” гэж үзвэл Засгийн газрын архитектур нь ”Хэрэгжилтийг” төлөвлөх, удирдах хэрэгсэл юм.