https://res.cloudinary.com/tc-motors/image/upload/v1625045262/nea/result/01/1a293e2c9ebc0e60c4be1d889ec04fd8_gt5tki.png
https://res.cloudinary.com/tc-motors/image/upload/v1625049957/nea/result/01/01e23573cd08c4f2731e6836c96acb1a_p5oiiz.png

ТӨРИЙН ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУР

ТЭА-ын Мета загвар

Монгол Улсын ТЭА-ын мета загварыг 3 түвшинтэй байх бөгөөд доод түвшний элемент нь дээд түвшний элементийн шинжийг удамшуулж авна. Үүнд:

Түвшин A: Энэ түвшний элемент нь домэйн, элемент, сценари, хувилбар, өөрчлөлт г.м. загварын бүх элементийн хувьд нийтлэг, үндсэн шинж чанарыг тодорхойлно.

Түвшин B: Энэ түвшинд архитектурын домэйнээр ангилсан элементүүдийг тодорхойлно.

Өргөтгөл: Загварын дүрслэлийн нарийвчлалаас хамаарч архитектурын домэйн тус бүрд хамааралтай өргөтгөх элементийг энэ түвшинд тодорхойлно.

Мета загварын дүрслэл архитектурын санамж буюу платформаас хамаарч өөр өөр байж болох ч загварын харагдцыг хязгаарлах болон загвараа тохируулах боломж - хэрэгслийг шаарддаг. Монгол улсын ТЭА-ын хувьд хөгжүүлсэн платформ нь ЭА-ын хамрах хүрээ, үнэ цэнээс хамаарч өөрчлөх, хөгжүүлэх боломжтой байхаар зохиомжлогдсон.

Аливаа систем, түүний дотор энтерпрайз нь бүтэц блок буюу бүрэлдэхүүн хэсгүүдээс бий болдог. Эдгээр бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн шинж чанар, хоорондын хамаарлыг энтерпрайз архитектурын мета загвараар тайлбарладаг.

Үйл ажиллагааны болон технологийн нөхцөл байдал, уялдаа холбоо, харилцан хамаарлыг дараах зурагт харууллаа.

ЭА-ын Мета загвар - Түвшин A (Жишээ)

https://res.cloudinary.com/tc-motors/image/upload/v1625058629/nea/result/04/1_rgbvre.png

Дараах зурагт Энтерпрайз архитектурын тогтолцооны Түвшин В-ийн ерөнхий дүр төрхийг харуулж байна.

ЭА-ын Мета загвар - Түвшин B (Элементийн жагсаалт)

https://res.cloudinary.com/tc-motors/image/upload/v1625058634/nea/result/04/2_abc8ys.png

Дээрх зургаас мета загварын обьектуудыг архитектурын дараах 9 домэйнд хэрхэн хуваагдаж байгааг харж болно. Үүнд:

  • Бизнес архитектур: Байгууллагын чиг үүрэг, бодлого, стратегийг нэг талаас, нөгөө талаас үйл ажиллагааны зохион байгуулалтыг илэрхийлнэ.
  • Аппликейшн архитектур: Байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийг дэмжих аппликейшн системүүдийг тодорхойлно.
  • Дэд бүтцийн архитектур: Байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хөнгөвчлөх, инновацийг нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, технологийг тодорхойлно.
  • Өгөгдлийн архитектур: Байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй өгөгдөл, мэдээллийг тодорхойлно.
  • Аюулгүй байдлын архитектур: Байгууллагын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахтай холбоотой эрх зүй, зохицуулалт, технологийн асуудлыг илэрхийлнэ.
  • Нэгтгэлийн архитектур: ЭА-ын загварын элемент хоорондын нэгдлийг хангах, дэмжих, үр дүнгийн сервисийн асуудлыг энд тодорхойлно.
  • Стандартын удирдлага: ЭА-ын тасралтгүй хөгжлийн процессыг хангах нийтлэг дүрэм, журам, жишиг хэв загвар, ангилал зэргийг илэрхийлнэ.
  • Шаардлага: Байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийн явцад гарч ирсэн асуудал, шаардлага, шийдвэрлэх арга зам, боломжийг илэрхийлнэ.
  • Шилжилт: ЭА-ын хөгжил хүрсэн түвшнээс шинэ, дээд түвшинд хүрэхтэй холбоотой төсөл, үр дүнг тодорхойлно.

ТЭА-ын Мета загварын өөр нэг чухал хэсэг бол загварын элемент хоорондын харилцан хамаарал байдаг ба дараах зурагт үзүүлсэн Монгол Улсын ТЭА-ын мета загварын дэлгэрэнгүй дүрслэлээс харна уу.

ТЭА-ын Мета загвар - Түвшин B (Дэлгэрэнгүй дүрслэл)

https://res.cloudinary.com/tc-motors/image/upload/v1625058633/nea/result/04/3_e78cf6.jpg