ТӨРИЙН ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУР
ТЭА-ын удирдлагын процесс
ТЭА-ыг нэгдмэл бодлогоор барьсан, тодорхой тулгуур баганатай, логик холбоосоор гагнагдсан давхаргуудтай ордон гэж төсөөлж болно. Үүнийг дараах зураг дээр илэрхийлсэн
Энтерпрайз архитектурын ордон
ЭАУ-ын тогтолцооны өөр нэг мөн чанар бол архитектур, түүний домэйн бүрийн хөгжил нь баримтжуулах, шинжлэх, төлөвлөх, гүйцэтгэх гэсэн амьдралын мөчлөгийн дөрвөн үеийг дамжин тасралтгүй явагдах ёстой бөгөөд энэ явцад хэрэгжилтийг шалгах ажиллагаа байнга хамт явж байдаг.
ЭА-ын амьдралын мөчлөг
ЭАУ-ын аль ч тогтолцоонд архитектурын удирдлагын процесс нь стратегийн удирдлагаас үйл ажиллагааны удирдлага руу чиглэсэн тодорхой үе шатаар дамжиж явагддаг.
Төслийн багийн санал болгохоор авсан ЭАУ-ын тогтолцоо нь тус бүрдээ 2 дэд үетэй 2 том удирдлагын үе шаттай юм.
ЭАУ-ын үе шатууд
Дээрх зурагт харуулсан архитектурын үе шат бүрд явагдах удирдлагын процессыг товч тайлбарлавал,
- Стратегийн удирдлагын 2 процессд дараах ажлууд хамрагдана. Үүнд:
Энтерпрайз архитектурын ЭХЛЭЛИЙН процессууд
- • Зах зээл, оролцогч талуудыг тодорхойлох
- • Хүлээлтийг тодорхойлох
- • Мэдээллийн загварыг гаргаж авах
- • Процесс, зохион байгуулалтыг төлөвлөх
Энтерпрайз архитектурын ТӨЛӨВЛӨЛТИЙН процессууд
- • Судалгаа хийж, бизнес архитектурыг баримтжуулах
- • Судалгаа хийж, МТ-ийн орон зайг баримтжуулах
- • Зардал, олон талт байдал, нийцэл зэрэгт шинжилгээ хийх
- • Төлөвлөлт, замын зураглалыг хөгжүүлэх
- • Хэмжүүр, шалгуур үзүүлэлт (KPI) -г тодорхойлох
- Үйл ажиллагааны удирдлагын 2 процессд дараах ажлууд хамрагдана. Үүнд:
Энтерпрайз архитектурын ШИЙДЛИЙН процессууд
- • Архитектураар тодорхойлогдсон шаардлага, тогтолцооны нөхцөл болон хүртээмжтэй нөөцийг цуглуулж, үнэлэх
- • Стандартыг сонгох, эсвэл архитектурын шинэ сценари хөгжүүлэх
- • Техникийн туршилтын загвар гаргах
- • Архитектурын профайл болон шийдлийн загвар бүтээх
Энтерпрайз архитектурын СТАНДАРТЫН процессууд
- • Шийдвэр болон зарчмуудыг авч явах
- • Жишиг архитектурыг хөгжүүлж авч явах, сценарийг нэвтрүүлэх
- • Стандартын багцыг хөгжүүлж, авч явах
Өмнө өгүүлснээр ЭА-ын удирдлага нь 4 багц процесст хуваагддаг бөгөөд тус бүрдээ олон тооны модулиас бүрддэг. Эдгээр модулийн дэлгэрэнгүй тайлбарыг сургалтын материалаас харах боломжтой.