https://res.cloudinary.com/tc-motors/image/upload/v1625045262/nea/result/01/1a293e2c9ebc0e60c4be1d889ec04fd8_gt5tki.png
https://res.cloudinary.com/tc-motors/image/upload/v1625049957/nea/result/01/01e23573cd08c4f2731e6836c96acb1a_p5oiiz.png

ТӨРИЙН ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУР

ЭА-ын бүтэц, зохион байгуулалт

ЭА-ын мэдээллийн загвар, ЭА-ын удирдлагын процессыг тодорхойлсон бол архитектурын удирдлагын зохион байгуулалтын бүтцийг гаргаж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл архитектурын хөгжлийн процесст оролцох шаардлагатай дүрүүд (үүрэг хариуцлага), хороодыг тодорхойлж, архитектурын үр дүнг тайлагнах сувгийг тогтоох, үүргийн хуваарилалтыг хийж хэрэгжүүлнэ.

Энэ ажлыг хийхдээ одоо байгаа дүрүүд, хороодын шинжилгээ, архитектурын агуулга дээр суурилж хийддэг.

ЭАУ-ын зорилго, хамрах хүрээ

Төрийн энтерпрайз архитектурын тогтолцоог нэвтрүүлэх, удирдан зохион байгуулах, төрийн үйл ажиллагаанд соёл болгон хэвшүүлэх зорилготой юм.

Энтерпрайз архитектурын удирдлага нь

  • • Нэвтрүүлэх явцын үр өгөөж, үр дүнг дээшлүүлнэ;
  • • Үр дүнг хүлээн зөвшөөрөхийг дэмжинэ;
  • • Байгууллага болон түүний албан хаагчдыг цаашид хөгжүүлэх юм.

Энтерпрайз архитектурын удирдлага нь дараах чиглэлүүдэд ашиглагдана.

  • • Байгууллагад архитектурын удирдлагыг бий болгох, танилцуулах;
  • • Архитектурын удирдлагын үүрэг функцэд зориулсан сургалтын хөтөлбөрийг төлөвлөх;
  • • Хяналт, аудитын ажлыг хийж гүйцэтгэх.

Архитектурын удирдлагыг ЭА-ын байгууллагууд (primary) болон ЭА-ын зөвлөл, хороод (secondary) байгууллага гэж хувааж болно.

Архитектурын удирдлагын байгууллагад зохион байгуулалтын бүтэц болон чиг үүрэг, хариуцлагын (шаардагдах ур чадварыг оролцуулсан байна) тодорхойлолтыг, харин ЭА-ын зөвлөл, хороод нь холбогдох шийдвэр гаргах нэгжүүдийг хамруулдаг.

Энтерпрайз архитектурын удирдлагын зохион байгуулалт

https://res.cloudinary.com/dqcrfshsq/image/upload/v1638442222/NEA/unnamed_5_v5fsbo.png

Энтерпрайз архитектурын удирдлага нь

  • • Байгууллагын бүтэц зохион байгуулалтын онцлог;
  • • Газар, нэгж;
  • • Үүрэг (шаардагдах ур чадвар);
  • • Албан хаагчдын тооноос хамаарч зохион байгуулагддаг.

ЭА-ын бүтэц, удирдлага зохион байгуулалт

Энтерпрайз архитектурын бүтэц нь үндсэн 3 хэлбэртэй байна. Үүнд:

1. Архитектурын харилцан уялдаатай удирдлага: Энтерпрайз архитектур нь төвлөрсөн хэлбэрээр эсвэл тусгай бүлэгт хэрэгжинэ. Шаардлагатай үед энэхүү бүлэгт зохицуулагч эсвэл дэмжигч нэмэгдэж болно. Ийм тохиолдолд тухайн бүлэг нь байгууллагын удирдлага эсвэл мэдээллийн технологийн удирдлагад хамрагддаг.

2. Архитектурын төвлөрсөн ба төвлөрлийг сааруулсан удирдлага: Энэхүү хэсэгт байгууллагын архитектурын удирдлагын төвлөрсөн/төвлөрлийг сааруулсан хэлбэрийн жишээг харуулсан ба ямар цар хүрээтэй байгууллагад илүү тохиромжтой байгааг тусгасан.

a. Архитектурын төвлөрсөн удирдлага: Архитектурын төвлөрсөн удирдлага нь жижиг байгууллагад тохиромжтой. Энэхүү тогтолцоо нь стратеги, зорилтуудаас илүү үйл ажиллагааны асуудлууд давамгайлсан байх боломжтой.

b. Архитектурын төрөл бүрийн удирдлага: Энэхүү тогтолцоо нь жижиг болон дунд хэмжээний байгууллагад тохиромжтой. Хэрэв архитектурын төрөл бүрийн буюу хосолсон удирдлагыг томоохон байгууллагад ашиглах тохиолдолд мэдээллийн технологийн газар (хэлтэс, нэгжид)-т архитектурын үйл ажиллагааны удирдлагаар мэргэшүүлбэл ач холбогдолтой болно.

c. Архитектурын хуваарилагдсан удирдлага: Энэхүү тогтолцоо нь том байгууллагад илүү тохиромжтой. Гэхдээ мэдээллийн технологийн газруудын шийдлүүдийг дахин ашиглах эсвэл нэгтгэхэд хүндрэлтэй болох магадлалтай.

3. Архитектурын чиг үүргийн удирдлага: Өнөө үед архитектурын чиг үүргийн удирдлага гэдэг нь нийтлэг ангилал бөгөөд түүхэн хөгжлийн гарал үүсэлтэй холбоотой (дата болон процессын удирдлага, программын архитектурын нөөцүүд, г.м) юм.