https://res.cloudinary.com/tc-motors/image/upload/v1625045262/nea/result/01/1a293e2c9ebc0e60c4be1d889ec04fd8_gt5tki.png
https://res.cloudinary.com/tc-motors/image/upload/v1625049957/nea/result/01/01e23573cd08c4f2731e6836c96acb1a_p5oiiz.png

ТӨРИЙН ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУР

ТЭА-ын тогтолцоо

Орчин үед улс орнууд төрийн бодлого, үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн дэд бүтцийг ЭА-ын тогтолцоо ашиглан стратегийн түвшинд төлөвлөж, удирдах хандлага улам бүр өргөжиж байна. Энэ нь ТЭА-ыг баримтжуулах, тогтмол хөгжүүлэх, үйл ажиллагаа болон мэдээллийн технологийн дэд бүтцэд дүн шинжилгээ хийх, сул талыг олж илрүүлэх, хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг олон боломжийг олгоно.

Төслийн баг нь ХБНГУ-ын Act компанийн боловсруулсан ЭА-ын хөгжүүлэлтийн “t|eam” архитектурын тогтолцоог сонгон авсан. Төсөлд хамтран гүйцэтгэгчээр оролцож байгаа ХБНГУ-ын AКT Консалтинг компани нь ЭА хөгжүүлэх чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай юм.

ХБНГУ-ын Act компанийн боловсруулсан ЭА-ын хөгжүүлэлтийн “t|eam” архитектурын тогтолцоо бөгөөд ТОГАФ стандартад үндэслэдэг ба ЭА-ыг удирдахад зориулсан t|eam (Toolbox for enterprise architecture management) хэрэгслийг хөгжүүлсэн байдаг. Энэ тогтолцоо нь мэдээлэл, аюулгүй байдал болон нэгтгэлийн домэйнийг архитектурын тулгуур багана болгож, архитектурын суурь давхаргууд болох бизнес, аппликейшн, дэд бүтцийн домэйнүүдийг зангидах ёстой гэж үздэг. Нөгөө талаар архитектур дахь стандартчилал, шаардлага болон шилжилтийн асуудлыг бие даасан домэйний түвшинд гаргаж ирсэн. Архитектурын удирдлагын процессыг 4 үе шатанд хувааж, нарийвчлан тодорхойлж өгсөн нь архитектурын хэрэгжилтийг илүү хялбар болгож байгаа юм.

“T | EAM AF” тогтолцооны бүтэц:

https://res.cloudinary.com/dqcrfshsq/image/upload/v1638441830/NEA/unnamed_4_kjfnnz.png

Олон улсад түгээмэл ашиглагддаг дараах ЭА-ын тогтолцоо байдаг.

  1. +Закмений архитектурын тогтолцоо (Zachman Architecture Framework): “ZEAF” нь энтерпрайз онтологи ба энтерпрайзыг тодорхойлох, ажиглалт хийх албан ёсны болон бүтэцлэгдсэн аргаар энтерпрайз архитектурын үндсэн бүтцийг илэрхийлдэг. Закмений тогтолцоо нь аливаа бүтээгдэхүүнийг үйлчилгээ, тоног төхөөрөмж ба программ хангамж болгож тодорхойлохдоо 36 ангиллыг ашигладаг. 6 мөр, 6 багана буюу хоёр хэмжээст матрицын 36 мөрөөр үүссэн энэ ангилал нь хэлэлцэх зүйл, асуудал эсвэл бүтээгдэхүүнээ төсөөлөн харах боломжийг олгодог.
  1. +АНУ-ын Батлан хамгаалах яамны архитектурын тогтолцоо (Department of Defense Architecture Framework (DoDAF)): Батлан хамгаалах яамны архитектурын тогтолцоо (The Department of Defense Architecture Framework (DoDAF))-г Америкийн Нэгдсэн Улсын (АНУ)-ын Батлах хамгаалах яам хөгжүүлсэн юм. Нийтлэг хэллэг, ойлголт, зарчмыг нэвтрүүлснээр нь архитектурын нэгтгэл, уялдаа холбоог бий болгодог.
  1. +НАТО-ийн архитектурын тогтолцоо (NATO Architecture Framework (NAF)): NATO (North Atlantic Treaty Organization)–гийн гишүүн улс орнууд болон үндэсний хэмжээний батлан хамгаалах салбарын ЭА-ын санаачилгууд, тэдгээрийн олон байгууллагуудтай хууль ёсны, харилцан холбоо, нийцтэй, ойлгомжтой байдлыг бий болгохын тулд дагаж мөрдөх архитектурыг хөгжүүлж, “NAF” тогтолцоог загварчилсан юм.
  1. +Холбооны Улсын ЭА-ын тогтолцоо (Federal Enterprise Architecture Framework (FEAF): Холбооны Улсын ЭА-ын тогтолцоо (The Federal Enterprise Architecture (FEA)) нь Холбооны Улсын Засгийн газрын мэдээллийн тэнцвэртэй байдлыг бий болгох, бусад агентлагуудтай мэдээллийг хуваалцахад дэмжлэг үзүүлэх, МТ-ийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хөгжүүлэх ба архитектурын хөгжүүлэлтийг дэмжих, төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор хөгжүүлэгдсэн.
  1. +Нээлттэй бүлгэм архитектурын тогтолцоо (The Open Group Architecture Framework (TOGAF)): ТОГАФ стандартыг нь Нээлттэй бүлгэмийн гишүүд хөгжүүлж, засвар өөрчлөлтийг хийдэг. 1995 онд анхны хувилбар нь хөгжүүлэгдсэн ба АНУ-ын Батлан хамгаалах газрын Мэдээллийн системийн техникийн архитектурын тогтолцоо (US Department of Defense Technical Architecture Framework for Information Management (TAFIM))–д үндэслэсэн. Энэ тогтолцоо нь архитектурын хөгжлийг эхлэлийн үе шатны ажлаас эхлээд бусад үе шатыг давталттай тойрог замаар авч явдаг. ЭАУ-ын сонгодог тогтолцоонд архитектурын процесс нь стратегийн удирдлагаас гүйцэтгэлийн мониторинг хүртэлх амьдралын мөчлөгөөр явагдах ёстой гэж үздэг.