ТӨРИЙН ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУР
ТЭА-ын үнэ цэн
ЭА хөгжүүлэлтийн t|eam тогтолцоо нь байгууллагын хувьд ЭА-ын нийтлэг 46 үнэ цэн, тэдгээрийг хэрэгжүүлэх 100 сервисийн тодорхойлолт, боловсруулах аргачлалыг агуулсан байдаг нь бусад ЭА-ыг хэрэгжүүлэх тогтолцооноос давуу талтай.
Төсөлд оролцогч төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан уулзалт, семинаруудын үр дүнд төслийн баг дээрх нийтлэг үнэ цэнээс дараах зургаан үнэ цэнийг сонгосон. Үүнд:
- • Мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжиж, ил тод байдлыг бий болгох,
- • Нөөцийн зорилтод чиглэсэн ашиглалтыг дэмжих,
- • Зардлын ил тод байдлыг бий болгох,
- • Шилжилтийн алтернатив хувилбаруудыг боловсруулж, үнэлэх,
- • Төслийн мониторингийг дэмжих,
- • Байгууллагын хэмжээнд стандартын удирдлагыг бий болгох
Эдгээр зургаан үнэ цэнийг илэрхийлэх 43 сервис байдаг. Сонгосон үнэ цэн, боловсруулсан сервисийн үр дүн нь жишиг архитектурын шийдлийн суурь гэж үзэж болох ба цаашид энэ жишгээр өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн бололцоотой.
1 | Бизнесийн нэгжүүд | Стратегийн дүн шинжилгээний төлөвлөлтийн үндэс суурийг бий болгох | Алсын хараа ба үйл ажиллагааны процессыг холбох; мөн түүнчлэн бизнес стратегиас бизнес загвар хүртэл, бизнесийн үйл ажиллагаанаас тогтолцоо хүртэл харагдахуйц болгох |
2 | Бизнесийн нэгжүүд | Стратегийн дүн шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх | Бизнесийн ур чадварын загвар (Дээрээс доошоо) |
3 | Бизнесийн нэгжүүд | Бизнесийн стратегийг тодорхой, үнэлэх боломжтой болгох | (Үйл ажиллагаатай уялдсан) бизнесийн стратегийн загвар |
4 | Бизнесийн нэгжүүд | Байгууллагын алсын харааг үйл ажиллагаатай уялдуулах | Үйл ажиллагаатай уялдсан бизнесийн архитектур (өөрөөр хэлбэл № 3-ээс их цар хүрээ). |
5 | Бизнесийн нэгжүүд | Бизнесийн загварыг ил тод, үнэлэх боломжтой болгох | (Үйл ажиллагааны) бизнесийн загвар |
6 | Бизнесийн нэгжүүд | Дэмжих стратегийг сонгох | Стратегийн хувилбаруудыг боловсруулах, тэдгээрийг Энтерпрайз архитектурын Менежментийн загварт зураглах, үнэлэх |
7 | Бизнесийн нэгжүүд | Бизнесийн стратегийн менежментийг дэмжих | Бизнес архитектурыг ((№ 1,2,4,5 ба 6) төлөвлөлт ба хяналтаас гадна) хяналт шалгалтад идэвхтэй ашиглах (Бүх арга хэмжээнүүдийн тохируулгын стратеги ) |
8 | Бизнесийн нэгжүүд | Бизнесийн үйл явцыг оновчтой болгоход дэмжлэг үзүүлэх | Үйл явцыг оновчтой болгох боломжуудыг ил тод болгох (жишээ нь, мэдээллийн технологийн орчны (landscape) арга хэмжээнүүдээр) |
9 | Бизнесийн нэгжүүд | Бизнестэй нэгдмэл байдлын тохируулгыг дэмжих | МТ-н арга хэмжээнүүдийн шийдвэрүүдийг бизнесийн шаардлагад чиглүүлэх (№ 7 нь МТ-н арга хэмжээнүүдэд төвлөрсөн: Бүх МТ-н арга хэмжээнүүдийг зөвшилцөх) |
10 | Бизнесийн нэгжүүд | Бизнесийн үйл явц, зарчмуудыг ойлгож, хэрэгжүүлэх | Салбар нэгжүүд хоорондоо бизнесийн үйл явцын талаарх нэгдмэл ойлголцол (нэгдмэл байдал, бүрэлдэхүүн хэсгүүдийн талаарх нэгдмэл ойлголт) |
11 | Бизнесийн нэгжүүд | Ирээдүйн бизнесийн байгууллагын дизайныг дэмжих | Ирээдүйн бизнесийн үйл ажиллагаануудыг бий болгох (№ 8-тай төстэй боловч цаашид бүтэц, мэдээлэл, чадавхад анхаарах) |
12 | Бизнесийн нэгжүүд | Амжилтын чухал ур чадваруудыг хөгжүүлэх, өргөжүүлэх | Бизнесийн чадавхын загварыг гаргаж авах (доороос дээш, № 2-ыг үзнэ үү) ба түүнийг стратегийн хувьд нь үнэлэх |
13 | Бизнесийн нэгжүүд | МТ-ийн үнэ цэнд оруулж байгаа хувь нэмрийг үйл ажиллагаатай уялдуулах | МТ-ийн үнэ цэнэ бий болгоход оруулж байгаа хувь нэмрийг харуулах гол үзүүлэлтүүдийг гаргаж авах (№ 9-тэй төстэй) |
14 | Бизнесийн нэгжүүд | Шилжилтийн бэлэн байдлыг үнэлэх боломжтой болгох | Өөрчлөлтийн бэлэн байдлын “Хатуу” баримтууд ("өөрчлөлтийн эсэргүүцэл" гэх мэт зөөлөн хүчин зүйлүүдээс ялгаатай): төвөгтэй байдал |
15 | МТ-н менежмент | Мэдээллийн технологийн ландшафтын (IT landscape) одоогийн тоймыг үүсгэх | Баримт бичиг: Мэдээллийн технологийн ландшафтын картуудыг (Аппликейшний картууд, дэд бүтцийн картууд, кластерын картууд, системийн картууд) үүсгэх |
16 | МТ-н менежмент | Бүрэн хэмжээний ил тод байдлыг үүсгэх ба мэдээлэлд тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмжих | Шинжилгээ: BI4IT-ийг хэрэгжүүлснээр ландшафтыг зорилтот аргаар шинжлэх (зөвхөн баримт бичигт (№ 15-г үзнэ үү)) анализ хийх, санаа бодлыг бий болгох. |
17 | МТ-н менежмент | Нөөцийг оновчтой ашиглахад дэмжлэг үзүүлэх | Системүүд, үйл явцууд, бүтээгдэхүүнүүдийг хөрөнгө оруулалтын картад (зураглалд) оруулах: рулет хүснэгт |
18 | МТ-н менежмент | Бизнесийн асуудлуудад МТ-ийн менежментийг чиглүүлэх | Энтерпрайз архитектурыг (баримт бичиг ба судалгааны хүрээнээс илүү гарсан (№ 15, 16)) байгууллагыг удирдахад идэвхтэй ашиглана (Стратеги нь МТ-н бүх арга хэмжээнүүдтэй уялдана). № 7-тай адил, МТ-д чиглэсэн. |
19 | МТ-н менежмент | Байгууллагыг нэгтгэх ба худалдан авахад бэлэн байх | Байгууллагыг нэгтгэх ба худалдан авах агуулгаар № 15 ба 16 (баримтжуулалт, шинжилгээ) ашиглах |
20 | МТ-н менежмент | Хөгжүүлэлтийн сул талуудыг тодорхойлох, арилгах | Шинжилгээ хийх, төлөвлөх ба хэрэгжүүлэх: № 16-аас гадагш гарах, устгах асуудлыг шийдвэрлэх (Замын зураг хийх) |
21 | МТ-н менежмент | Зардлыг ил тод болгох | Баримтжуулалт, шинжилгээ (№15,16) ялангуяа өртөгт чиглэсэн |
22 | МТ-н менежмент | Мэдээллийн менежментийг оновчтой болгох | Мэдээллийн хангамжийн шинжилгээ ба төлөвлөлт |
23 | МТ-н менежмент | Эрсдэлийг харагдахуйц, хяналттай болгох | Өөрчлөлтүүд, төслийн ба технологийн эрсдэлүүдийг удирдах (№ 16-г хар, эрсдэлийн удирдлагад зориулсан) |
24 | МТ-н менежмент | Шилжилтийн орлуулах хувилбаруудыг боловсруулах ба жишиж үзэх | Төлөвлөлт: (№6–тай төстэй, гэхдээ МТ-н ландшафттай холбоотой) |
25 | МТ-н менежмент | МТ-ийн дэмжлэгийн ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, удирдах | Төлөвлөлт: Ирээдүйн бизнесийн загварыг ба МТ-н ландшафтын шаардлагуудыг үүсгэх |
26 | МТ-н менежмент | Мэдээллийн технологийн ландшафтын байнгын сайжруулалт | Нэвтрүүлэлт/ шилжилт: Архитектурын хэтийн төлөвийн дагуу замын зургийг удирдах (анхаарлаа төвлөрүүлэх: архитектурын төлөвлөлтийг үнэ цэний эрэмбийн дагуу хийх) |
27 | МТ-н менежмент | Төслийн сонгон шалгаруулалтыг ил тод болгох, төслийн ач холбогдлын эрэмбийг тогтоох | Шилжилтийн драйверуудын синхрончлох: Хэрэгцээ, Гэрээт үйлчилгээ, Технологи, Бизнесийн Инновац |
28 | МТ-н менежмент | Төслийн хамаарлуудыг харагдахуйц болгох ба олон төслийн хяналт, удирдлагыг дэмжих | Төслүүдийн хооронд агуулгын (контентын) харилцан хамаарлыг тогтоох, дүн шинжилгээ хийх. |
29 | МТ-н менежмент | Төслийн хяналтыг дэмжих | Төслийн үр ашгийг хэмжиж, багцыг нь удирдах. |
30 | МТ-н менежмент | Хөгжлийн төлөвлөгөөг үйл ажиллагааны хэрэгжилтээр удирдан чиглүүлэх | Газар ашиглалтын төлөвлөгөөг үйл ажиллагааны хэрэгжилтэд ашиглах замаар удирдах |
31 | МТ-н менежмент | Шилжилтийн хяналтыг гүйцэтгэх | № 26-с 20 хүртэл; бүгдийнх нь нийлбэр |
32 | МТ-н менежмент | Шилжилтүүдийг домэйнуудаар дамжуулж төлөвлөх ба хянах | Домэйн хоорондын шилжилтийн хамаарлууд ба үр дагавруудыг удирдах (жишээ нь бизнесийн загвар, бизнесийн үйл ажиллагаа, Аппликейшн ба дэд бүтцийн ландшафт гэх мэтийн өөрчлөлтүүд) |
33 | МТ-н менежмент | Зөв зүйлүүдийг зөв, найдвартай хийх | МТ-ийн менежментийг мэдээллийн технологийг бизнесийн зорилгуудтай нийцүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх |
34 | Аппликейшн хөгжүүлэлт ба нэвтрүүлэлт | МТ-ийн хэрэглээний дутагдлуудыг илрүүлэх ба арилгах | Аппликейшнийг суурилуулахтай холбоотой өнцгөөс МТ-н ландшафтын шинжилгээг хийх |
35 | Аппликейшн хөгжүүлэлт ба нэвтрүүлэлт | Интерфейсийн удирдлагыг оновчтой болгох | Интерфейсүүдийн дүн шинжилгээ |
36 | Аппликейшн хөгжүүлэлт ба нэвтрүүлэлт | Барилгын салбар дахь нэгтгэл, уялдаа холбоог дэмжих | Дотоод үйлчилгээ |
37 | Аппликейшн хөгжүүлэлт ба нэвтрүүлэлт | Техникийн шаардлагуудыг хяналттай болгох | Энтерпрайз архитектурын менежментийн шаардлагууд |
38 | Аппликейшн хөгжүүлэлт ба нэвтрүүлэлт | Эхлээд төслүүдийг хурдасгах ба байнгын дэмжлэг үзүүлэх | Төслийн хэрэгжүүлэлт, шийдлийн архитектур |
39 | Аппликейшн хөгжүүлэлт ба нэвтрүүлэлт | Төслүүдийг дэмжих | Үйл ажиллагааны AM (Архитектурын Менежмент) |
40 | Аппликейшн хөгжүүлэлт ба нэвтрүүлэлт | “Хийх эсвэл худалдан авах” шийдвэрүүдийг ил тод болгох | "Хийх эсвэл худалдан авах" шийдвэр гаргах үндэслэл болох үйл ажиллагааны ба стандартын зөвлөмжийг өгөх |
41 | Аппликейшн хөгжүүлэлт ба нэвтрүүлэлт | МТ-ийн үйлчилгээнүүдийг тодорхойлох ба удирдах | SOA |
42 | МТ-н үйл ажиллагаа | Дэд бүтцийг ашиглахтай холбоотой тоймыг бий болгох | Дэд бүтцэд чиглэсэн баримтжуулалт ба дүн шинжилгээ (№ 34-тэй төстэй) |
43 | МТ-н үйл ажиллагаа | Амьдралын мөчлөгийг харагдахуйц, хяналттай болгох | Дэд бүтцийн элементүүдийн амьдралын мөчлөгийн тусгай мэдээлэл |
44 | МТ-н үйл ажиллагаа | МТ-ийн дэд бүтцийн олон янз байдал, нарийн төвөгтэй байдлыг хязгаарлаж, тэдгээрийг байнга багасгах | Дэд бүтцийн талаар үйлчилгээ, арчилгааны ажил зохион байгуулах |
45 | МТ-н үйл ажиллагаа | Тохирол \нийцтэй байдлыг хангах | Нийцлийн шалгалт |
46 | МТ-н үйл ажиллагаа | Байгууллагын хэмжээний менежментийн стандартуудыг бий болгох | Стандартчиллыг дэмжих |
47 | МТ-н үйл ажиллагаа | Практик үйл ажиллагаанаас практикт стандартуудыг боловсруулах | Стандартчиллыг дэмжих |
48 | МТ-н үйл ажиллагаа | Найдвартай байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх | Бизнесийн үйл ажиллагааны менежментийн тасралтгүй дэмжих |
49 | МТ-н үйл ажиллагаа | Технологийн хөгжүүлэлтүүдийг хяналттай болгох | Инновацын менежментийг нэгтгэх |
50 | МТ-н үйл ажиллагаа | Технологийн мэдлэгийг дээшлүүлэх, өргөжүүлэх | Хүний нөөцийн болон авьяас чадварын менежментийг нэгтгэх |